Энэхүү волейболын тэмцээн нь Злин ба түүний харьяанд хамаарагдах газруудад амьдарч байгаа Mонголчуудын дунд зохион явагдах болно. Тэмцээн “Cizinecke policie ”- iin өмнө орших сургуулийн спорт зааланд 2009 оны 9 дүгээр сар 26 –ны Бямба гаригт өглөөний 900 цагт эхэлнэ.
Багийн бүрэлдэхүүн
Тэмцээн эрэгтэй болон эмэгтэй багуудын дунд явагдана.
1 багт 6-7 тамирчин байх ба ижил хувцсаар жигдэрсэн байна.
Баг бүр ахлагчтай, өөрсдийн нэртэй байна.
Шагнал урамшуулал
Эр, эм баг тус бүрт 1-3 байр шалгаруулна.
I БАЙР. “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”
II БАЙР. Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
III БАЙР. Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Жич: Энэ жилийн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлдэж байна. Тэмцээнд оролцох багууд 09-р сарын 19 ны Бямба гаригийн 13 цагт Төв талбай дээр ирж техникийн зөвлөгөөнд оролцоно уу? /Ирэхдээ багийн мэдүүлэг болон 1000 kč-oo авчирна уу?
Мэдүүлэгийн маягтыг Дэлгэрдалайгаас /606378808 - O2 / авна уу?
Зохион байгуулах комисс
No comments:
Post a Comment