Энэхүү цахим хуудсыг Чехийн холбооны улсын Злын хот дах монголчуудын талаарх мэдээ, мэдээллийг нийтлэхээр үүсгэн байгуулав
Tuesday, 27 May 2008
Хөлбөмбөгчид хүрэл медаль хүртэв
Прага хотод 5-р сарын 10-ны өдөр зохиогдсон олон хотуудын хөлбөмбөгийн тэмцээнд Злын хотын Монгол тамирчид маань хүрэл медаль хүртжээ. Багийг зохион байгуулж амжилттай тоглосон н.Хуягаа болон багийн нийт хамт олонд спортын өндөр амжилт хүсье. Тэмцээнд Прага хотын оюутнуудын баг түрүүлсэн байна.
Агуу спортын тэнгэр ивээх болтугай.
Friday, 16 May 2008
Афоризм буюу Ишлэлийн урлаг
Х.Баямөнх - "Хүнийг дийлэх амархан, өөрийгөө дийлэх хэцүү"
Х.Баянмөнх 1972 оны Мюнхений олимпийн Чөлөөт бөхийн төрлийн 90-100кг жингийн мөнгөн медальт, Монголын Үндэсний бөхийн Далай даян, дархан аварга, Монгол төрийн наадамд 10 түрүүлж, 2 удаа үзүүрлэж байсан

Thursday, 15 May 2008
Monday, 12 May 2008
Wednesday, 7 May 2008
Чех Улс Хууль Бус Монголчуудыг Хязгаарлана
Мэдээллийн эх сурвалж: www.hamagmongol.net
Чех улсын засгийн газраас тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг хязгаарлах арга хэмжээ авахаар болж буйгаа мэдэгдээд байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь Монголын засгийн газартай хамтран ажиллаж Монголоос Чех улс руу ирж буй цагаачидыг багасгах арга хэмжээ авна гэжээ.
Чех улсаас гаргасан албан ёсны тоогоор бол өнгөрсөн жил Чех улсад 1,900 Монголчууд ажиллаж байсан бол өнөө жил гэхэд 7,515 болж өсчээ. Гэхдээ энэ тоо нь Чех дахь нийт Монголчуудын тоо юу эсвэл хууль ёсоор мөн хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийн тоо юу гэдэг нь тодорхой бус байна.
Чехийн дотоод яамны сайд Иван Лангэр уг арга хэмжээг толгойлон явуулах ба Чехэд хууль ёсоор визтэйгээр ирж ажиллаж буй Монголчуудад "туслан зөвлөх " мөн Олон Улсын Цагаачлалын Байгууллагад асрагчгүйгээр амьдарч буй насанд хүрээгүй хүүхдээдийн асуудалд тус дэм үзүүлнэ гэжээ.
Дотоод яавдлын яамнаас Чехэд ажиллахаар ирэх гэж буй ажилчидад тус улс дах ажлын нөхцөл байдлын талаар бодит үнэнийг харуулан таниулах, тэгсэнээр ажилчидын тоог багасгах мөн ажилчидын нөхцөл байдлыг ашиглан хүч хөдөлмөрийг нь сорон мөлжиж хэтрүүлүн ажиллахыг багасгах болно гэжээ.
Чех улсаас Молдав, Армянь, Украйн улсуудад ч адил бүхий арга хэмжээ авч байгаа аж.

Subscribe to:
Posts (Atom)