Злын хотын Монголчуудын дунд 2007 оны 11-р сарын 17-ны өдөр зохиогдсон Гар бөмбөгийн Злын хотын шилжин явах цомын төлөө тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг оролцон тогложээ.
Тэмцээнээс шалгарсан тамирчдаас Злын хотын шигшээ багийг бүрдүүлэн 2008 онд Чех улсад зохиогдох Чех улсад байгаа Монголчуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Хаврын баярын тэмцээнд оролцуулахаа зохион байгуулагчид мэдэгдлээ.
Жич: Зарим зураг шаардага хангаагүйн улмаас нийтлэгдээгүй тул фото зургийг дахин шинэчлэн нийтлэх болно.
Энэхүү цахим хуудсыг Чехийн холбооны улсын Злын хот дах монголчуудын талаарх мэдээ, мэдээллийг нийтлэхээр үүсгэн байгуулав
Wednesday, 12 December 2007
Бидний тухай
Чехийн холбооны улсын Злын хот нь Томаш Батагийн гутлын үйлдвэрийг түшиглэн байгуулсан хот бөгөөд Чехийн холбооны улсын зүүн урд Морави (тус улс нь Бохеми болон Морави гэсэн хоёр эртний үндэстэний өлгий нутаг) дах шинээр байгуулагдсан Злын мужийн төв билээ. 2004 оны байдлаар 79 000 орчим хүн амтай, 2000 оноос хойш үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн хөрөнгө оруулалт нь өсөн нэмэгдэж байгаа газар юм.
Злын хот дах Монголчуудын бүлгэм нь 2 үндсэн хэсгээс бүрдэж байна. Энэ нь оюутан, залуучууд болон ажиллагсад, бүртгэлтэй оршин суугчид (5-аас дээш жилээр хууль ёсны дагуу амьдарсан хүмүүс нь иргэний харъяалалгүй, бүртгэлтэйгээр амьдардаг) гэсэн бүлэглэлүүд юм. Оюутны бүлэглэл нь ерөнхийдөө шинээр үүсэн бий болж байгаа хэсэг гэж хэлж болно. Энэ нь сүүлийн жилүүдэд Томаш Батагийн Их сургууль Монгол улсаас англи хэл, эдийн засаг, менежмент, технологи(хими, хүнс, гутал гэх мэт)-ийн чиглэлээр баклаврын болон докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхээр элсэлт авч байгаатай холбоотой юм. Мөн түүнчлэн ажиллагсадын болон бүртгэлтэй оршин суугчид, тэдний хамаатан, төрөл төрөгсдийн хүүхэд залуучууд Чех хэлний бэлтгэлээр дамжин их дээд сургууль, коллежид элсэн суралцдаг нь басхүү дээрх бүлэглэлд хамаарагдаж байна. 2007-2008 оны хичээлийн жилд албан бус мэдээгээр Монголын 80 орчим хүүхэд залуучууд Злын хотын их дээд сургуульд суралцаж байна. Дунд сургуулийн суралцагсадын тоог нарийвчлан гаргаагүй ч 30 орчим хүүхэд багачууд Чехийн дунд сургуульд суралцаж байна.
Ажиллагсад болон бүртгэлтэйгээр оршин суугчид нь ихэвчлэн гутал, оёдол болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр гэрээгээр болон хувиараа ажилдаг ба тэдгээрийн ажлын үр дүнгээс хамааран ажил олгогчид нь Монгол ажиллагсадыг урьж ажиллуулах явдал бас нэмэгдэж байна. Ажиллагсадын гэр бүлийн гишүүд, хүүхэд багачуудыг ерөнхийлөн тооцвол 200-250 орчим Монголчууд Злын хотод ажиллаж амьдарч байна.

Subscribe to:
Posts (Atom)